Бидний тухай

"Ньюком Проперти" ХХК нь "Ньюком групп"-ын үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний менежементийг хариуцан гүйцэтгэх зорилготой анх 2005 онд байгуулагдаж, 12 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 300 гаруй чадварлаг, мэргэшсэн баг бүхий ажилтан, албан хаагчтай хэрэглэгч бүрийн сэтгэлд бүрэн нийцэж чадсан энэ салбарынхаа тэргүүлэгч компани болтлоо өргөжин тэлсэн байна.

Бид өнөөдөр зөвхөн Ньюком Группийн компаниуд төдийгүй гадны томоохон байгууллага, объект, хувь хүмүүсийг хамарсан үл хөдлөх хөрөнгийн менежментийн болон түрээсийн иж бүрэн цогц үйлчилгээг явуулж байна.

Манай компани Монгол улсад хөрөнгийн менежментийн үйлчилгээг цоо шинээр оруулж ирсэн мэргэжлийн анхны байгууллагуудын нэг бөгөөд цаашид ч Монгол улсын хэмжээнд тэргүүлэгч компани байж, улс эх орныхоо ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг эрхэм зорилго болгон ажиллах болно.

Бид үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг 2015 оноос, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогцолтоо MNS OHSAS 18001:2012 стандартыг 2017 оноос үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн. Мөн үзүүлж буй үйлчилгээг хүрээлэн буй орчинд ээлтэй болгоход чиглэсэн Байгаль орчны удирдлагын MNS ISO 14001:2016 тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.


Бид үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчны чиглэрээр дараах бодлогыг баримталдаг.


Чанарын удирдлагын хүрээнд:

  • "Бид хэрэглэгчийн хүсэл, шаардлагыг хангаж, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд дэвшилтэд технологи, чадварлаг хүний нөөцөд тулгуурлан менежментийн тогтолцоогоо олон улсын стандартын шаардлагад нийцүүлэх замаар компанийнхаа үйл ажиллагааг байнга сайжруулан аливаа ажил, үйлчилгээг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ."

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хүрээнд:

  • "Ньюком Проперти ХХК нь ажилтнуудаа өөрийн үнэт баялаг хэмээн үзэж үл хөдлөх хөрөнгийн менежментийн бүхий л үйл ажиллагаанд тэдний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэн дээдэлж, ажилтан бүрийн оролцоог дэмжин шаардлагатай нөөцөөр хангаж, НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН бодлогыг хэрэгжүүлнэ."

  • Байгаль орчны менежментийн хүрээнд:

  • Байгаль орчинд ээлтэй эко технологи, бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашиглах бодлого баримтлана
  • Байгаль орчинд ээлтэй байдлыг түгээн дэлгэрүүлж, нийгмийн хариуцлагатай компани байна.
  • Үйл ажиллагаандаа техник технологийг бүтээлчээр ашиглаж, байгалийн нөөцийг хариуцлагатай хэрэглэж, нийцлийн үүргээ биелүүлэн байгаль орчныг хамгаалдаг байна.
  • Байгаль орчны менежментийн тогтолцоогоо байнга сайжруулж ажиллана.
  •