Яагаад Ньюком Проперти гэж?

Ньюком Проперти ХХК аливаа хөрөнгө эзэмшигч байгууллага, компанууд өдөр тутмын аж ахуй, үйлчилгээний ажилдаа ихэнх цаг хугацаагаа зарцуулж, санаа зовнилгүй, зөвхөн өөрсдийн үндсэн бизнесийн үйл ажиллагаандаа гол анхаарлаа хандуулж, цэвэр тохилог орчинд үр бүтээлтэй, амжилттай ажиллах боломжийг олгодог.

Бид компанийхаа бизнесийн үйл ажиллагаанд хамгийн зохистой практикийг нэвтрүүлэх замаар төрийн хууль тогтоомжууд, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, ёс зүйн шаардлагыг нарийн чанд сахин биелүүлж, шударга бизнесийн үзэл баримтлалыг эрхэмлэн дээдэлж ажилладаг.

Манай компани үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг судалж, байнгын хяналт, мониторинг хийх замаар олон улсын стандартанд нийцсэн менежментийн нарийн бодлого баримтлан ажилладаг.

Та манай компанийг сонгосноор

  • Бизнесийн харилцан ашигтай харилцаа
  • Үйл ажиллагааны зөв арга барил
  • Үйлчилгээний өндөр чанар
  • Олон улсын ISO, OHSAS стандартад нийцсэн үйлчилгээ
  • Мэргэжлийн туршлагатай баг
  • Бүтээлч, найдвартай хамт олон
  • Шударга үйл ажиллагаа
  • Эрсдлийн баталгаа
  • Сэтгэл ханамжийн баталгааг авах болно.