Мэдээлэл / Үйл явдал

Барилгын шав тавих ёслолын арга хэмжээ боллоо

2012-06-04

Дархан Уул аймгийн төвд шинээр баригдах Офис Үйлчилгээний Барилгын шав­ тавих ёслолын арга хэмжээ 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр буюу Шинийн 15-ны нар хур тэгширсэн билэгт сайн өдөр боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд Дархан Уул аймгийн захиргааны төлөөлөгчид, Ньюком ХХК-ийн удирдлага, Мобиком Корпорацийн удирдлага, Дархан Уул аймаг дахь салбарын төлөөлөгчид, Ньюком Проперти ХХК-ийн удирдлага болон Дельта Констракшн ХХК-ийн удирдлага, инженерүүд оролцлоо. Уг барилга ашиглалтанд орсноор Дархан Уул аймгийн үүрэн телефоны хэрэглэгчдийн хэрэглээ нэмэгдэж, шинэ технологи, шинэ үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнүүдийг үйлчлүүлэгчиддээ санал болгох юм.

[Буцах]