Мэдээлэл / Үйл явдал

Ньюком группийн харьяа Харти фитнес төвийн багш Г. Ерөөлбатын дасгалжуулсан баг тамирчид эх орондоо анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авчирлаа

2012-06-08

Аэробик гимнастикийн 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2012 оны 5-р сарын 31-ээс  6-р сарын 3-ны өдрүүдэд Болгарын Софи хотноо амжилттай зохион байгууллагдлаа.
Энэхүү тэмцээн  12-14, 15-17, 18-аас дээш насны ангилалаар зохион байгуулагдсан бөгөөд 18 дээш насны ангилалд  Ньюком группийн харьяа Харти фитнес төвийн Сургалтын менежер, ОУ-ын шүүгч, ОУХМастер, ОУ-ын дасгалжуулагч Г. Ерөөлбатын дасгалжуулсан Стэп Аэробекийн баг тамирчид Хүрэл медаль хүртлээ.
Манай оронд гимнастикийн спорт хөгжөөд 51 жил, аэробикийн спорт хөгжөөд 21 жил болж байгаа хэдий ч 2010 онд Сингапурын Хүүхдийн олимпоос тамирчин  Г. Эрдэнэболд анхны хүүхдийн олимпийн аварга хэмээх эрхэм хүндтэй медалийг хүртэж байснаас хойш анх удаа Монголын гимнастикийн түүхэнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж МУ-ынхаа нэр төрийг дэлхийн дэвжээнд өргөсөн сайхан үйл явдал боллоо.
Ийнхүү Хүрэл медаль хүртснээрээ манай баг тамирчид Олимпийн бус спортын төрлүүдийн дунд зохиогддог WORLD GAME-д оролцох эрх авсан юм. Энэхүү Дэлхийн тоглолт 2013 оны 7-р сарын 28-аас 8-р сарын 5-ны хооронд Колумбийн Кали хотноо зохион байгуулагдах юм байна.
Иймд Г. Ерөөлбат багшдаа баг тамирчдаа амжилттай бэлтгэн дасгалжуулж,  Дэлхийн тоглолтондоо амжилттай оролцохыг хүсье!

[Буцах]