Мэдээлэл / Үйл явдал

Ньюком Проперти ХХК-ний ХАРТИ чийрэгжүүлэх төвийн Сургалтын менежер, Аэробикийн багш Г.Ерөөлбат ОУ-ын багш-дасгалжуулагчийн II зэргийг амжилттай хамгааллаа

2012-09-19

Ньюком Проперти ХХК-ний ХАРТИ чийрэгжүүлэх төвийн Сургалтын менежер, Аэробикийн багш Г. Ерөөлбат Олон Улсын Гимнастикийн Холбооноос Португал улсын нийслэл Ласабон хотноо 2012.09.01-09 өдрүүдэд зохиогдсон Аэробикийн багш-дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж ОУ-ын багш-дасгалжуулагчийн II зэргийг амжилттай хамгааллаа. Энэхүү дасгалжуулагчийн сургалтанд нийт 16 орны багш-дасгалжуулагчид хамрагдсанаас Г.Ерөөлбат багш  шалгалтын оноогоор 3-р байрт шалгарчээ. ОУ-ын дасгалжуулагчийн зэрэг нь I, II, III  ангилалтай байдаг бөгөөд
журмын дагуу 1 жилийн дараа III зэргийн сургалтандаа хамрагдах юм. 


Иймд амжилттай зэрэг ахиулсан Г. Ерөөлбат багшдаа
ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

 Ньюком Проперти ХХК-ний хамт олон

[Буцах]