Мэдээлэл / Үйл явдал

“IDEA WORLD FITNESS-2013” сургалт, үзэсгэлэн, яармагт оролцлоо

2013-08-18

Дэлхийн 57 орны 9000 гаруй чийрэгжүүлэх салбарын багш нарын оролцсон “IDEA WORLD FITNESS-2013” сургалт, үзэсгэлэн, яармагт манай ХАРТИ чийрэгжүүлэх төвийн сургалтын менежер, аэробикийн багш Г. Ерөөлбат анх удаа оролцоод ирлээ. Уг арга хэмжээнд чийрэгжүүлэх арга зүй, сургалт дасгалжуулалтын шинэ шинэ технологийн талаар 49 төрлийн сургалт зохион байгуулагдсан бөгөөд "IDEA WORLD FITNESS ASSOCIATION"-ны  “ЙОГ АЭРОБИК”-ийн сургалтад Г. Ерөөлбат багш маань амжилттай суралцаж тэргүүн байр эзэлж, ЙОГА АЭРОБИК заах эрхийг Монгол улсад анх удаа албан ёсоор авсанд Ньюком Проперти ХХК –ний хамт олны өмнөөс баяр хүргэе!

[Буцах]