Мэдээлэл / Үйл явдал

Дархан Теди төв нээгдлээ

2013-11-29

­

Дархан-Уул аймгийн үүрэн телефон хэрэглэгчдийн  хэрэглээг хангаж, орчин үеийн шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, худалдаа үйлчилгээ бүгдийг нэг дороос авах боломж бүрдүүлсэн “Дархан Теди” Худалдаа үйлчилгээний төв 2013 оны 11 сард ашиглалтанд орж, нийт хэрэглэгчиддээ  үүд хаалгаа нээн үйл ажиллагаагаа эхлүүллээ.   

Нэг давхартаа 740м2 худалдаа үйлчилгээний талбай бүхий нийт 4 давхар, энэхүү төвийн 1 давхарт Мобиком корпорацийн нэг цэгийн үйлчилгээний төв, Сэлэнгэ, Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн бүс нутгийг хариуцсан техникийн төв байрлах ба 3-4 дүгээр давхарт Гар утасны худалдаа, гар утасны сэлбэг, дагалдах хэрэгслийн худалдаа, гар утасны бүх төрлийн засвар үйлчилгээ, компьютер, нөүтбүүк, таблет, принтерийн худалдаа, засвар үйлчилгээ, камер холбоожуулалтын систем гэх мэт шинэ техник технологийн төвлөрсөн үйлчилгээ байрлаж байна.
 Үүнээс гадна тус төвд амралт чөлөөт цаг, зоогийн газар, банк санхүү, даатгал, ном сэтгүүл, бичиг хэрэг, бэлэг дурсгал,  гоо сайхан, гоёл чимэглэл, эрүүл мэнд, хүнс гэх мэт ахуй соёлын бүхий л төрлийн хэрэгцээгээ хангах үйлчилгээ нэг дор байрлаж байна.
Дархан Теди төв нь давхар бүртээ утасгүй интернэт wi-fi холболттой, автомашины зогсоол, цахилгаан шат, ариун цэврийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц гарцыг төлөвлөсөн тул зорьж ирсэн хэн ч болов цэвэр тохилог, ая тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой.
Дархан Теди төв нь Дархан-Уул аймгийн 4 сум, 24 багийн нийт 100,000 гаруй хэрэглэгчдээс гадна аймаг, бүс нутгийн хэмжээнд үүрэн телефон хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж, Улаанбаатар хоттой ижил түвшний үйлчилгээний стандартыг хамгийн ойроос авч, үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Та Дархан Теди төвөөр заавал ирж үйлчлүүлээрэй.

[Буцах]