Мэдээлэл / Үйл явдал

“Женерал Электрик” компани Монгол дахь суурин Төлөөлөгчийн Газрын нээлтээ хийлээ

2011-05-02

­

Ньюком группийн түнш АНУ-ын “Женерал Электрик” компани 2011 оны 5 сарын 2-ны өдөр Улаанбаата­р хотноо Найман Зовхис барилгад Монгол дахь суурин Төлөөлөгчийн Газрын нээлтээ хийж, Монгол Улсад үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.

“Женерал Электрик” компани нь байгалийн арвин их нөөц баялагтай, Ази тивд хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг болох Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлснээр, Монголын зах зээлд сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, гэрэлтүүлэг зэрэг эдийн засаг, нийгэм,

дэд бүтцийн салбаруудад дотоодын нөөц бололцоог үр ашигтай ашиглах хамгийн орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх боломжуудыг нээж байна.

“Найман Зовхис” барилга нь Ньюком Проперти ХХК-ийн түрээс, хөрөнгийн менежментийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг барилгуудын нэг юм. ­

[Буцах]