Мэдээлэл / Үйл явдал

Дэлхийд тэргүүлэгч Женерал Электрик компанийн эрчим хүчний хэмнэлттэй гэрэл болон бусад бүтээгдэхүүнийг Монгол улсад борлуулах албан ёсны дистрибьютерээр Ньюком Проперти компани ажиллахаар боллоо.

2011-11-17

УЛААНБААТАР ХОТ, МОНГОЛ УЛС – Арваннэгдүгээр сарын 17, 2011 он.  Женерал Электрик компани Монгол улсын хөрөнгө оруулалтын тэргүүлэх компанийн нэг болох Ньюком компанитай Монголын анхны салхин станцад сүүлийн үеийн өндөр технологи бүхий салхин турбин  нийлүүлэх  гэрээнд гарын үсэг зурсаны зэрэгцээ нэгэн тэмдэглэлт арга хэмжээ болсон нь дэлхийд тэргүүлэгч тус корпорацийн эрчим хүчний хэмнэлттэй гэрэл болон гэрлийн бүтээгдэхүүнийг Монгол улсад борлуулах албан ёсны дистрибьютерээр Ньюком группын компани болох Ньюком Проперти ХХК ажиллахаар болсон явдал юм.  


Ньюком Проперти ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Д.Даваамаа, Женерал Электрик компанийг төлөөлж Бизнес хөгжлийн менежер Алберт Вонг нар “Албан ёсны дистрибьютерийн гэрээ”-нд гарын үсэг зурсан бөгөөд ингэснээр анхны чийдэнг зохион бүтээгч Томас Эдисоны үндэслэсэн 130 гаруй жилийн түүхтэй Женерал Электрик брэндийн эрчим хүчний хэмнэлттэй гэрлийн чийдэн болон бусад бүтээгдэхүүнүүд Монголын хэрэглэгчидэд хүрэх боломжтой боллоо.

 


Женерал Электрик компани болон Ньюком ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сард  эрчим хүч, усан хангамж, уул уурхай, иргэний агаарын тээвэр, төмөр зам,  цахилгаан эрчим хүч, гэрэлтүүлэг, эрүүл мэнд зэрэг Монгол улсын эдийн засгийн гол салбаруудад урт хугацааны стратегийн түншлэлийг бий болгон хамтран ажиллах  тухай “Харилцан ойлголцлын  санамж бичиг”-ийг үзэглэсэн бөгөөд 2011 онд Улаанбаатар хотод тус корпорацийн төлөөлөгчийн газар нээлтээ хийсэн билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу. 


[Буцах]