Professional real estate service company

Нэгдсэн менежментийн тогтолцоо

Үнэ цэнийг урт хугацаанд хадгалж, нэмэгдүүлэхэд чиглэсэн үл хөдлөх хөрөнгийн цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэн үл хөдлөх хөрөнгийн менежментийн тэргүүлэгч компани байж, хөрөнгө эзэмшигчид, түрээслэгчид, оршин суугчдад ажиллаж амьдрах хамгийн тохилог, цэвэр, аюулгүй орчинг бий болгох

Олон улсын стандарт

Чанарын удирдлага

Ньюком Проперти ХХК нь олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулахыг зорин 2016 оноос дараах олон улсын стандартуудыг хөрөнгийн менежментийн үйлчилгээндээ үе шаттайгаар амжилттай нэвтрүүллээ.

  • 2016 онд олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандарт
  • 2017 онд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS OHSAS 18001:2012 стандарт
  • 2018 онд Байгал орчны менежментийн тогтолцоо MNS ISO 14001:2016 стандарт