Хөрөнгийн менежмент

Ньюком Проперти ХХК нь Улаанбаатар хотод 19 обьект, Дархан-Уул аймаг 1 обьект буюу нийт 120,000 ам.метр талбайн хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байна. Манай хөрөнгийн менежментийн үйлчилгээнд:

Барилгын техник үйлчилгээ ашиглалт

Манай компанийн туршлагатай чадварлаг инженер техникийн багийн хамт олон барилгын ашиглалт болон инженерингийн өдөр тутмын хяналт, үзлэг үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байна.

  • Сантехникийн үзлэг, засвар үйлчилгээ
  • Цахилгааны үзлэг, засвар үйлчилгээ
  • Хөргөлт, агаар сэлгэлтийн үзлэг засвар үйлчилгээ
  • Барилгын засвар, засал чимэглэлийн үйлчилгээ

Обьектын инженерингийн найдвартай ажиллагааг хангах үүднээс батлагдсан хуваарь болон шалгах хуудсын дагуу тогтмол үзлэг шалгалтыг хийн, холбогдох засвар үйлчилгээг өөрсдөө болон нарийн мэргэжлийн байгуулагатай хамтран гүйцэтгэдэг. Засвар үйлчилгээнд барилгын сантехник, цахилгаан, дулаан, автоматикийн үзлэг үйлчилгээ, мужааны жижиг засвар болон цахилгаан шат, генераторын үзлэг засвар орно.

Барилгын цэвэрлэгээ үйлчилгээ

Хэрэглэгч байгууллагуудынхаа үйлчлүүлэгч, хэрэглэгчид болон ажилчдын цэвэр, тохилог, ая тухтай орчинд ажиллах, үйлчлүүлэх, боломжийг олгох үүднээс бид оффисын, нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөө, үйлчилгээний заал, танхимын цэвэрлэгээг чанарын өндөр түвшинд, мэргэжлийн цэвэрлэгээ, ариутгалын бодис, багаж төхөөрөмжүүдийг ашиглан гүйцэтгэдэг.

Бид өөрсдийн үйлчилгээг улам өндөр түвшинд үзүүлж үйлчлүүлэгчдийнхээ шаардлагад нийцэхийн тулд үйлчилгээний стандартыг боловсруулж, үйлчилгээний ажилчдаа байнга мэргэшүүлэн сургаж ажлын байрны стандартын шалгалтыг тогтмол явуулдаг.

Манай цэвэрлэгээний цогц үйлчилгээнд дараах ажлууд багтана.

  • Оффис, худалдаа үйлчилгээний талбайн цэвэрлэгээ
  • Ариун цэврийн өрөөний тохижилт, материал хангамж болон цэвэрлэгээ
  • Гадна талбай, авто зогсоолын цэвэрлэгээ
  • Барилгын засварын дараах цэвэрлэгээ үйлчилгээ
  • Гадна фасад угаалга, цэвэрлэгээ
  • Ариутгал халдваргүйжүүлэлт, хортон шавьж устгал