Нэмэлт үйлчилгээ

Хүлээн авах/ресепшн үйлчилгээ

Бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад ресепшн-хүлээн авагч нь ирсэн зочдыг хамгийн түрүүнд угтан авч, байгууллагын тань дүр төрхийг илэрхийлж байх чухал шаардлагатай үйлчилгээний нэг билээ. Үйлчлүүлэгчид маань авагчийн үйлчилгээг хөрөнгийн менежментийн үйлчилгээний цогц хэлбэрээр болон нэмэлт үйлчилгээний хэлбэрээр авах боломжтой.

Цэцэрлэгжүүлэлтийн үйлчилгээ

Бид хүн, байгаль хүрээлэн буй орчиндоо ээлтэй, үйлчлүүлэгч байгууллага хүмүүсийн эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг. Өөрсдийн хариуцаж буй барилга обьектын нийтийн эзэмшлийн талбайг арчилж тордон, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэн, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна.

Бид өөрийн оффисын дэргэдэх мэргэжлийн цэцэрлэгжүүлэлтийн ажилтнаар удирдуулсан цэцгийн кабинетийг ажиллуулж байна. Бид кабинетдаа бүх төрлийн цэцэг ургамлын үрсэлгээ, тариалалт болон гоёлын зохиомж зэргийг хийн үйлчилдэг ба захиалагчийн сонирхолд нийцүүлэн цэцгийн сав ваарыг мөн нийлүүлдэг. Бид үйлчлүүлэгчийн батлагдсан интерьер зургийн дагуу дотор болон гадна талбайн цэцэрлэгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэх болно. Мөн өдөр тутмын арчилгааг манай үйлчилгээний баг хариуцан гүйцэтгэх боломжтой.

Гэрийн үйлчилгээ

Гэрийн цэвэрлэгээний иж бүрэн үйлчилгээг өдөр тутам, долоо хоног, сар тутам болон нэг удаагийн их цэвэрлэгээ гэх мэт төрлүүдээр хийж гүйцэтгэж байна. Бид үйлчлүүлэгчиддээ өөрийн компаний найдвартай, нөхөрсөг, чадварлаг ажилчдыг илгээж ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан цэвэрлэгээний бодис, багаж хэрэгслээр ханган, үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн үйлчилдэг.

Харуул хамгаалалтын үйлчилгээ

Бид хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээний хүрээнд Ньюком группын охин компани болох ЦЭГЦ ХХК-тай хамтран ажиллаж, гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж ажилладаг.