Мэргэжлийн сургалт үйлчилгээ

Бид 2012 онд мэргэжлийн сургалт явуулах албан ёсны эрхийг авч улмаар 2015 онд компанийн дэргэдэх сургалтын төвийг өөрсдийн хөрөнгө оруулалтаар нээн ажиллуулж байна. Тус сургалтын төв нь үйлчилгээний ажилчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвартай болгоход чиглэсэн чадамжинд суурилсан хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дотоодын болон захиалгат сургалтуудыг зохион байгуулдаг.

Манай сургалтын төв нь дараах үндсэн 3 чиглэлээр мэргэжил (чадамж) олгох сургалт хийдэг. Үүнд:

  • Албан байгууллга, айлын тавилга, хивс цэвэрлэгч (II-III мэргэшлийн түвшин)
  • Үйлчлүүлэгчтэй харилцах төвийн мэдээллийн ажилтан (I-IV мэргэшлийн түвшин)
  • Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан (I-IV мэргэшлийн түвшин)

Бид 2015 оноос 2019 оныг хүртэл дээрх 3 чиглэлээр нийт 465 цагийн дотоод сургалтыг өөрсдийн ажилтнуудад, 925 цагийн сургалтыг захиалагчийн саналын дагуу зохион байгуулж, 173 чадамжийн гэрчилгээг амжилттай суралцагсдад олгосон байна.