Цэвэрлэгээний тоног төхөөрөмж, бодис материалын борлуулалт

Цэвэрлэгээ үйлчилгээнд ашиглагдах машин техник, багаж хэрэгсэл, цэвэрлэгээ, ариутгалын бодис, материалын хангалт нь компанийн Худалдан авалтын бодлого, журмын дагуу хийгдэх болно. Бид үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангахуйц бараа материалыг, найдвартай нийлүүлэх тухайн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг бараа бүтээгдэхүүний албан ёсны дистрибьютор болон үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг.

Үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхийн тулд бид Италийн цэвэрлэгээ үйлчилгээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч IPC брэнд, ХБНГУ-ын цэвэрлэгээ үйлчилгээний бодис материал үйлдвэрлэгч WERNER&MERTZ PROFESSIONAL компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, тэдний Монгол дахь албан ёсны дистрьюбетерээр ажиллаж байна.

IPC нь Европт 3-рт эрэмбэлэгддэг цэвэрлэгээ үйлчилгээний мэргэжлийн машин техник үйлдвэрлэгч Итали улсын тэргүүлэгч компани юм.

Итали улсын IPC болон Хон Конгын тоног төхөөрөмжийн үйлдэрлэгчийн хамтарсан цэвэрлэгээний багаж хэрэгслийг Итали Европ стандартаар үйлдвэрлэгч байгууллага

Werner&Mertz Professional компани нь байгал орчинд ээлтэй цэвэрлэгээ, ариутгалын мэргэжлийн бодис үйлдвэрлэгч ХБНГУ-д төвтэй үндэстэн дамнасан корпораци юм.