Ньюком Проперти ХХК нь Мобиком корпорацийн олон улсын стандартад нийцсэн агуулахын барилга барих төслийн ерөнхий гүйцэтгэгч (EPC)-р ажиллаж, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Нээлтийн ёслолын үеэр компанийн уг агуулахын барилга нь Мобиком Корпорацийн Монгол орон даяар сүлжээгээ хүргэх, хэрэгчлэгчид цаг алдалгүй үйлчилгээ хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тус корпорацийн гүйцэтгэх захирал Кожи Курушима онцлов.
Ньюком Проперти ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даваамаа барилгын ажлыг гүйцэтгэхэд хамтран ажилласан захиалагч, туслан гүйцэтгэгчдийн баг хамт олонд талархал илэрхийлж, төслийн менежмент, удирдлагыг өндөр түвшинд зохион байгуулж, удирдан ажилласан төслийн багт баяр хүргэлээ.



