Skip links

Төслийн дэлгэрэнгүй

Огноо:

2018

Байршил:

Улаанбаатар хот

Хамтран ажиллах санал

    Мобиком Дата төв - TCBII

    Мобиком Корпораци нь Монгол улсад анх удаа Олон улсын TIER III түвшний стандартыг хангасан Дата төв байгуулахаар Ньюком Проперти ХХК-г ерөнхий гүйцэтгэгч (EPC contractor)-ээр сонгосон. Олон улсын зэрэглэл бүхий дата төвийн ажлыг Ньюком Проперти ХХК, түүний туслан гүйцэтгэгч, технологийн хамтрагч байгуулагуудтай хамтран цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэж 2018 онд ашиглалтад хүлээлгэн өгсөн. Уг дата төв нь Мобиком корпорацийн харилцагч, хэрэглэгчдэд найдвартай үйлчилгээ хүргэх, олон улсын түвшинд нийцсэн харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
    1000 мкв бүхий уг датаа төв нь 40 ракын хүчин чадалтай бөгөөд дата төвийн тасралтгүй үйл ажиллагааг байнгын найдвартай цахилгааны эх үүсвэр, дизел генератор, бусад найдвартай дэд бүтцэд холбогдсон онцгой зэрэглэлийн обьектын бүтээн байгуулалт гэдгээрээ онцлогтой.

    Ажлын даалгавар

    Монгол улсад анх удаа Олон улсын TIER III түвшний стандартыг хангасан Дата төвийг барих