Төслийн дэлгэрэнгүй
Огноо:
2016
Байршил:
Өмнөговь, Цогтцэций сум
Хүчин чадал:
50МВт
Хамтран ажиллах санал
Цэций салхин цахилгаан станц
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших 50мВт-ын хүчин чадал бүхий салхин парк байгуулах ажилд Ньюком Проперти ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажилласан. 2.0 Мегаваттын хүчин чадал бүхий 25 ширхэг салхин турбины суурийн угсралт, цутгалт, 500 хүн байрлах кэмпийн бүтээн байгуулалт, кэмп менежментийн үйлчилгээг хариуцан ажилласан.
Тус төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Дани улсын сэргээгдэх эрчим хүчний "Вестас" компани ажилласан бөгөөд турбины суурь угсралт, кэмп менежментийн туслан гүйцэтгэгчээр Ньюком группын Ньюком Проперти ХХК болон Ньюком Майнинг сервис компаниуд ажилласан. 2.0 Мегаваттын хүчин чадал бүхий 25 ширхэг салхин турбины суурийн угсралт, цутгалтын ажлын барилга угсралтын менежмент, 500 хүн байрлах кэмпийн бүтээн байгуулалт, кэмп менежментийн үйлчилгээг Ньюком Проперти ХХК хариуцан ажилласан.
Ажлын даалгавар
Салхин турбины суурь угсралт, ажилчдын түр кэмп байгуулах, кэмп менежмент