2024.12.23
Улаанбаатар хот
Ньюком Проперти ХХК нь хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээндээ хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хүсэлт шаардлагын дагуу үйл ажиллагаагаа тогтвортой чанартай гүйцэтгэн ажиллаж, баталгаажуулалтын байгууллагаар 2016 онд ISO 9001, 2017 онд OHSAS 18001, 2018 онд ISO 14001 стандартуудын шаардлагын хэрэгжилтийг хангаж баталгаажуулсан.
Бид ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо болон ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо стандартуудыг хамтад нь хэрэгжүүлж буй бөгөөд дахин баталгаажуулалтад амжилттай хамрагдаж, 2027 он хүртэлх гэрчилгээг Стандарт хэмжил зүйн газраас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авлаа.
Ньюком Проперти ХХК-ийн нийт хамт олон бид өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаа улам бататгаж үйл ажиллагаандаа чанарыг эрхэмлэж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, байгаль орчинд ээлтэй бодлогыг баримтлан хууль эрх зүйн болон хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцсэн түвшингээ ямагт дээшлүүлэн, хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжийг дээшлүүлэн ажиллаж байна.