Skip links

“Ньюком Проперти” ХХК БНХАУ-ын “Beijing Chinagas Sencreat Technology Co., Ltd.” компанитай стратегийн түншлэлийн санамж бичигт гарын үсэг зурлаа

“Ньюком Проперти” ХХК нь БНХАУ-ын “Beijing Chinagas Sencreat Technology Co., Ltd.” компанитай хамтран дэвшилтэт халаалтын технологи (дулааны насосны шийдэл), барилгын ухаалаг технологи болон үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн төслүүдэд хамтарсан хөрөнгө оруулалт хийх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг хамтын ажиллагааны хүрээнд “Ньюком Проперти” ХХК-ийн төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотод байрлах Чайнагаз Сэнкрэат Технологи компанийн үйлдвэрт биечлэн очиж, дулааны насосны үйлдвэрлэлийн технологи, чанарын удирдлагын тогтолцоотой газар дээр нь танилцлаа. Энэхүү айлчлал нь хоёр талын харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.

Энэхүү стратегийн түншлэл нь “Ньюком Проперти” ХХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээг өргөжүүлж, компанийг Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ухаалаг, тогтвортой хөгжлийн шинэ технологи нэвтрүүлэгч байгууллага болгон байр сууриа улам бэхжүүлэх ач холбогдолтой алхам боллоо.

Newcom Property LLC Signs Strategic Partnership MOU with China’s Beijing Chinagas Sencreat Technology Co., Ltd.

Newcom Property LLC has signed a cooperation agreement with Beijing Chinagas Sencreat Technology Co., Ltd. of the People’s Republic of China to make joint investments in advanced heating technology (heat-pump solutions), smart building technology, and real estate development projects.

As part of this cooperation, representatives of Newcom Property visited the Chinagas Sencreat Technology plant in Beijing, China in person and reviewed its heat-pump manufacturing technology and quality-management system on site. The visit played an important role in deepening mutual trust between the two parties and strengthening the foundation for future collaboration.

This strategic partnership marks a significant step that broadens Newcom Property’s range of products and services and further strengthens its position as a company introducing smart, sustainable-development technologies to Mongolia’s real estate market.

 

 

Leave a comment