
Ньюком Проперти” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даваамаа Монгол Улсын “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” төрийн дээд шагналаар шагнагдлаа.
1982 оноос хүнс, аж үйлдвэрийн салбарт ажлын гараагаа эхэлсэн тэрээр 2005 онд Ньюком группын харьяа “Ньюком Проперти” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөдөр 330 гаруй ажилтантай, 180,000 м.кв талбайд үйлчилгээ үзүүлдэг салбартаа тэргүүлэгч компанийг 20 гаруй жил амжилттай удирдаж байна.


Түүний удирдлага дор компани салбартаа анх удаа олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоо (ISO 9001, ISO 14001, ISO 45001)-г нэвтрүүлж, Цэций болон Сайншандын салхин цахилгаан станц, Дархан ТЕДИ төв зэрэг томоохон төслүүдийг EPC стандартаар хэрэгжүүлсэн. Мөн 300 гаруй байнгын ажлын байр шинээр бий болгож, байгальд ээлтэй, технологид суурилсан үйлчилгээг тогтмол хөгжүүлж ирсэн.
Улс орны эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлж төрийн дээд шагналаар шагнасан юм.